• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67565.97

( 12.53 0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67565.97 12.53
MSE A Индекс 25172.92 -46.59
MSE B Индекс 15187.49 68.34

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-12-21 14:34:58

2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 502,657,433 төгрөгийн үнийн дүн бүхий 683,285 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Могойн гол" ХК (BDL +15.00%), "Увс чацаргана" ХК (CHR +14.85%) болон "Эрчим Баян Өлгий" ХК (BOE +14.78%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монноос" ХК (MNS -13.33%), "Баянтээг" ХК (BTG -4.76%) болон "Ремикон" ХК (RMC -3.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 49,783 ширхэг нэгж эрхийг 34,160,231 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 15,000 ширхэг үнэт  1,502,850,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.34 хувиар буурч, 36811.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,697,778,343,354 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ