• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67578.25

( 24.81 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67578.25 24.81
MSE A Индекс 25175.2 -44.31
MSE B Индекс 15187.49 68.34

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-12-15 14:53:56

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 488,058,637 төгрөгийн үнийн дүн бүхий 2,714,355 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT +13.45%), "Талх чихэр" ХК (TCK +9.20%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL +4.62%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол" ХК (BDL -11.39%), "Хай би ойл" ХК (HBO -9.09%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB -7.47%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 36,529 ширхэг нэгж эрхийг 9,427,315 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 15  ширхэг үнэт цаасыг 1,500,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.54 хувиар буурч, 36492.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,727,476,078,635 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ