• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67424.84

( -128.6 -0.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67424.84 -128.6
MSE A Индекс 25143.15 -76.36
MSE B Индекс 15173.69 54.54

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-12-07 14:41:59

2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 206,741,750 төгрөгийн үнийн дүн бүхий 1,012,769 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булигаар" ХК (MBG +13.75%),  "Хөх ган" ХК (HGN +12.90%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB +6.73%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" ХК (BAN -9.59%), "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN -5.31%) болон "Махимпекс" ХК (MMX -2.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,498 ширхэг нэгж эрхийг 4,595,137 төгрөгөөр арилжааллаа. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бондыг 190,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 5,660 ширхэг үнэт цаасыг 226,400,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.54 хувиар өсөж,  35476.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,518,689,064,837 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ