• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67290.23

( -263.21 -0.39% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67290.23 -263.21
MSE A Индекс 24897.53 -321.98
MSE B Индекс 15176.48 57.33

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-11-29 14:20:48

2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 112,915,761 төгрөгийн үнийн дүн бүхий 617,277 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 28 компанийн хувьцааны ханш өсөж, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрчим Баян Өлгий" ХК (BOE +15.00%), "Гонир ХК (GNR +15.00%) болон "Монноос" ХК (MNS +14.62%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -10.06%), "Монгол шуудан" ХК (MNP -3.73%) болон "Сэндли ББСБ" ХК (SEND -2.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 79,614 ширхэг нэгж эрхийг 27,128,940 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бондыг 190,000 төгрөг болон багцын арилжаагаар 30,000 ширхэг үнэт цаасыг 38,400,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 2.31 хувиар өсөж, 33718.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,449,351,981,560 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ