• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67290.23

( -263.21 -0.39% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67290.23 -263.21
MSE A Индекс 24899.11 -320.4
MSE B Индекс 15176.48 57.33

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-11-23 14:11:19

2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 156,348,825 төгрөгийн үнийн дүн бүхий 835,731 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +15.00%), "Глобал монголиа холдингс" ХК (HML +15.00%) болон "Хот девелопмент" ХК (SDT +15.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -14.91%), "Гермес центр" ХК (HRM  -4.55%) болон "Шивээ овоо" ХК (SHV -3.16%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,942 ширхэг нэгж эрхийг 12,284,657 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 39 ширхэг бондыг 13,310,700 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.24 хувиар өсөж, 33302.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,371,384,458,693 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ