• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67553.44

( -1.73 -0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67553.44 -1.73
MSE A Индекс 25219.51 0
MSE B Индекс 15119.15 0

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-11-22 14:08:18

2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 68 хувьцаат компанийн 316,466,203 төгрөгийн үнийн дүн бүхий 3,453,255 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 31 компанийн хувьцааны ханш буурсан бол 17 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол нэхмэл" ХК (MNH +15.00%), "Бүтээлч үйлс" ХК (BLC +14.40%) болон "Ган хийц" ХК (GHC +14.34%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -13.51%), "Эрчим Баян Өлгий" ХК (BOE  -13.04%) болон "Монгол алт" ХК (ERS -11.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 62,124 ширхэг нэгж эрхийг 29,429,213 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,496 ширхэг бондыг 505,347,908 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 2.05 хувиар буурч, 33220.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,398,335,024,365 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ