• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67553.44

( -1.73 -0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67553.44 -1.73
MSE A Индекс 25219.51 0
MSE B Индекс 15119.15 0

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-11-18 14:12:29

2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 160,150,926 төгрөгийн үнийн дүн бүхий 969,886 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол дизель" ХК (MDZ +14.99%), "Монноос" ХК (MNS +14.96%) болон "Сэндли ББСБ" ХК (SEND +2.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN -6.63%), "Улсын их дэлгүүрп ХК (UID  -5.65%) болон "Дархан нэхий" ХК (NEH -5.37%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,926 ширхэг нэгж эрхийг 7,203,761 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 204 ширхэг бондыг 19,584,000 төгрөг болон багцын арилжаагаар 30,000 ширхэг үнэт цаасыг 38,400,00 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 1.85 хувиар буурч, 34266.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,443,477,083,197 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ