• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67553.44

( -1.73 -0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67553.44 -1.73
MSE A Индекс 25219.51 0
MSE B Индекс 15119.15 0

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-11-14 15:17:37

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 107,204,291 төгрөгийн үнийн дүн бүхий 345,581 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 8 компанийн хувьцааны ханш өсөж, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Говийн өндөр" ХК (JGL +15.00%), "Мон Бийф" ХК (MBF +4.60%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK +4.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол  "Стандарт проперти групп" ХК (BBD  -14.63%), "Монгол шуудан" ХК (MNP -8.89%) болон "Багануур" ХК (BAN -7.36%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 31,934 ширхэг нэгж эрхийг 9,011,700 төгрөгөөр арилжааллаа. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 150 ширхэг үнэт цаасыг 15,000,000 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 17 ширхэг ширхэг бондыг 5,542,900 төгрөгөөр арилжааллаа

ТOP-20 индекс 1.74 хувиар буурч, 34,460.48 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,492,108,047,760 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ