• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67553.44

( -1.73 -0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67553.44 -1.73
MSE A Индекс 25219.51 0
MSE B Индекс 15119.15 0

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-11-11 14:21:29

2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 152,905,193 төгрөгийн үнийн дүн бүхий 574,413 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC +8.16%), "Монгол Базальт" ХК (MBW +3.60%) болон "Айтүүлс" ХК (ITLS +3.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол  "Женко тур бюро" ХК (JTB  -6.39%), "Мон Бийф" ХК (MBF -4.40%) болон "Тандэм инвэст" ББСБ ХК (VIK -4.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 54,995 ширхэг нэгж эрхийг 9,730,112 төгрөгөөр арилжааллаа. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,947 ширхэг үнэт цаасыг 194,427,810 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,878 ширхэг бондыг 484,407,280 төгрөгөөр  арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.38 хувиар өсөж, 35,069.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,553,227,834,408 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ