• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-11-04 15:01:19

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 96,714,166 төгрөгийн үнийн дүн бүхий 453,509 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсөж, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID +10.41%), "Адуун чулуун" ХК (ADL +4.60%) болон "Гермес центр" ХК (HRM +4.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол" ХК (BDL -7.62%), "Цагаантолгой" ХК (TSA  -2.94%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN -1.40%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,309 ширхэг нэгж эрхийг 3,676,293 төгрөгөөр, 115 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 11,482,750 төгрөгөөр болон компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 70 ширхэг үнэт цаасыг 23,747,570 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 2.24 хувиар өсөж, 35295.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,505,066,266,314 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ