• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-11-01 15:07:57

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 80,227,007 төгрөгийн үнийн дүн бүхий 627,472 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" ХК (HRD +15%), "Люкс занаду групп" ХК (BAZ +14.98%) болон "Ган хийц" ХК (GHC +14.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -10.32%), "Монгол алт" ХК (ERS-10%) болон "Монгол Базальт" ХК (MBW-3.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,971 ширхэг нэгж эрхийг 11,164,206 төгрөгөөр,  3500 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг  349,960,000 төгрөгөөр, мөн энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 101 ширхэг үнэт цаасыг 9,291,000 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.92 хувиар буурч, 34685.39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,468,700,201,135 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ