• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ FTSE RUSSELL-ИЙН "FRONTIER MARKET" АНГИЛАЛД ОРУУЛАХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2022-10-03 10:22:43

Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE Russell группээс 2022 оны 9-р сарын 29-ний өдөр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтайд албан тоот ирүүллээ. Уг албан тоотод Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлийн шалгуурыг бүрэн хангасан тул 2023 оны 9 дүгээр сараас эхлэн тус ангилалд оруулахыг зөвшөөрсөн тухай мэдэгдэн баяр хүргэсэн байна.

Тус байгууллага нь мэргэжлийн хөрөнгө оруулагчийн зүгээс тавьдаг техникийн хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу олон улсын зах зээлүүдийг “Хөгжиж буй”-гаас “Өндөр хөгжсөн” хүртэл үндсэн 4 зэрэглэлээр ангилдаг бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын байдлаар "Хөгжиж буй зах зээл"-ийн ангилалд Болгар, Эстони, Казахстан, Латви, Литва, Вьетнам зэрэг 29 улс багтаж байна.

МХБ нь өнгөрсөн хугацаанд дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлийн зэрэглэлтэй болгох үүднээс төлбөр тооцооны системийг олон улсын жишигт нийцүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр зах зээлийн зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагуудтай хамтран ажиллаж, дотоодын зах зээлд гарч буй ахиц дэвшил, өөрчлөлтийн талаар FTSE Russell группд улирал тутамд танилцуулж ажилласны дүнд манай улсын зах зээлийг 2021 оны 9 дүгээр сард "Хөгжиж буй зах зээл"-ийн "Ажиглалтын жагсаалт"-нд оруулсан бол ийнхүү нэг жилийн дараа "Ажиглалтын жагсаалт"-наас "Хөгжиж буй зах зээл" ангилалд албан ёсоор оруулахыг зөвшөөрлөө. 

Манай улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн энэхүү үйл явдал нь олон улсын хөрөнгө оруулалтыг татах, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах ач холбогдолтой юм. 

МХБ нь өнгөрсөн хугацаанд дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын стандартанд нийцүүлэх зорилгын төлөө хичээн зүтгэж, хамтран ажилласан зах зээлийн зохицуулагч болон оролцогч бусад байгууллагууддаа баяр хүргэе.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ