• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67553.44

( -1.73 -0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67553.44 -1.73
MSE A Индекс 25219.51 -75.77
MSE B Индекс 15119.15 -68.39

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

9-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-09-27 14:18:30

2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 200,571,588 төгрөгийн үнийн дүн бүхий 2,496,730 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсөж, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" XK (HRD +14.98%), "Ариг гал" ХК (EER +12.05%) болон "Улаансан" ХК (UNS +13.69%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Евроазиа Капитал холдинг" ХК (SUN -14.97%), "Монгол керамик" ХК (KEK -14.97%) болон "Ган хийц" ХК (GHC -14.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,449 ширхэг нэгж эрхийг 19,495,193 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 95,200 төгрөгөөр, багцын арилжаанд  4,231,920 ширхэг үнэт цаасыг 465,511,200 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.44 хувиар өсөж, 33856.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,764,913,708,734 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ