• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67553.44

( -1.73 -0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67553.44 -1.73
MSE A Индекс 25219.51 -75.77
MSE B Индекс 15119.15 -68.39

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

9-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-09-26 14:19:35

2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 133,781,393 төгрөгийн үнийн дүн бүхий 1,826,355 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол зочид буудал" ХК (BNG +12.17%), "УБ-БҮК" ХК (BUK +12.05%) болон "Монгол шуудан" ХК (MNP +11.38%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Евроазиа Капитал холдинг" ХК (SUN -14.81%), "Булигаар" ХК (MBG -14.00%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -13.02%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,380 ширхэг нэгж эрхийг 11,423,714 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 16 ширхгийг 1,600,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 97,000 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 1.58 хувиар буурч, 33709.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,765,865,091,165 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ