• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭ РЕСУРС 2022 ОНЫ ХОЁРДУГААР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-08 09:05:30

Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК 2022 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Тайлант хугацаанд Баян Хөндий алтны төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлуудыг хангаж, харилцаа холбооны дэд бүтцийн суурилуулалт, төслийн хяналтын програм хангамжийн ажлуудыг бүрэн дуусгасан байна. Мөн голлох тоног төхөөрөмж болон барилгын ажлын тендер, өртгийн дахин тооцооллын ажлуудын дийлэнхийг гүйцэтгэжээ. 

Түүнчлэн бүтээн байгуулалтын анхан шатны ажлын хүрээнд 9 байгууламжийн зураг төслийг батлуулсан бөгөөд эдгээрээс 8 барилга, байгууламжийн барилгын зөвшөөрлийг авсан байна. Харин баяжуулах үйлдвэрийн тухайд, хяналтын ажлууд үргэлжилж байгааг "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК-ийн зүгээс мэдэгдлээ. 

Хайгуулын хөтөлбөрийн онцлох үр дүн болон компанийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ