• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49379.33

( -287.02 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49379.33 -287.02
MSE A Индекс 19122.38 12.74
MSE B Индекс 14910.35 -37.69

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-18 17:24:44

Энэ өдөр нийт 77,487,862,908 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"Э-ТРАНС ЛОЖИСТИКС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-11-18 15:05:27

Тус компани өөрийн нэгж хувьцааг 118.08 төгрөгөөр худалдан авах санал гаргалаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-07-29 12:03:35

Өнгөрсөн онд цар тахлын нөхцөл байдлын улмаас дэлхий дахин эдийн засгийн хүнд сорилтуудтай тулгарсан ч Монголын хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Хөрөнгийн зах зээлд бий болсон эдгээр таатай  уур амьгалын зэрэгцээ Монголын хөрөнгийн биржийн санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжран 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн орлого олж, 2.1 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдууллаа.  Түүнчлэн Улсын төсөвт 530.8 сая төгрөгийн татвар, хураамжийг зохих хуулийн хугацаанд нь бүрэн төлж, татварын дараах цэвэр ашгийг 3.2 тэрбум төгрөгт хүргэж ажилласан нь компанийн 30 жилийн түүхэн дэх онцлох үзүүлэлт болж байна.

Үнэт цаасны арилжааны хувьд, 2021 оны өдрийн дундаж арилжаа өмнөх оныхоос 22 дахин өсөж, 5.7 тэрбум төгрөгт хүрсэн бол хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 5.9 их наяд төгрөгт хүрч, 2020 оныхоос 95.4 хувиар өссөн байна. Мөн  ТОП-20 индекс 44 мянган нэгжийн түвшнийг давж, 133 хувиар өссөн нь дэлхийн томоохон индексүүдтэй харьцуулахад дунджаар 5 дахин өндөр үзүүлэлт болж байна. Үүнд дотоодын хөрөнгө оруулагчид идэвхжиж, иргэдийн хөрөнгө оруулах хандлагад томоохон өөрчлөлт гарсан нь ихээхэн нөлөөлсөн төдийгүй хөрөнгийн биржийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдсэн нь зах зээл өргөжин тэлэхэд томоохон түлхэц үзүүллээ.

Түүнчлэн 2021 оны эхэнд Банкны тухай хуулийг шинэчлэн баталж, системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих томоохон шинэтгэлийн ажил гараанаасаа хөдөлсөн нь хөрөнгийн зах зээл хөгжлийн дараагийн шатанд түүчээлэх үндэс суурийг улам бэхжүүллээ.

Монголын хөрөнгийн зах зээл дэх эдгээр таатай уур амьсгал болон онцлох өсөлтүүдийг Их Британийн “FTSE Russell” группээс онцгойлон үзэж, 2021 онд Монголын хөрөнгийн зах зээлийг “Хөгжиж буй зах зээл”-ийн “Ажиглалтын жагсаалт”-д оруулсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол Улсад чиглүүлэх чухал үйл явдал байлаа.

Та бүхэн Монголын хөрөнгийн биржийн 2021 оны үйл ажиллагааны тайланг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ