• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49348.39

( -209.58 -0.42% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49348.39 -209.58
MSE A Индекс 19339.53 9.07
MSE B Индекс 14776.39 83.16

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-01 15:12:42

Энэ өдөр нийт 13,264,858,194 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ"-ЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ БАТЛАМЖИЛЛАА

2025-04-01 11:02:09

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 14-р тогтоолоор баталсан "Гишүүнчлэлийн журам"-ын шинэчилсэн найруулгыг батламжиллаа.

03-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-31 15:20:33

Энэ өдөр нийт 12,092,868,579 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"БОГД БАНК" ХК 2022 ОНЫ II УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-07-06 17:26:15

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Богд банк” ХК хоёрдугаар улирлын санхүүгийн тайлан болон онцлох ажлуудаа танилцууллаа.

"Богд банк" ХК нь 2014 оны арваннэгдүгээр дүгээр сард үүсгэн байгуулагдсан бөгөөд тухайн санхүүгийн жилд 16.07 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан бол 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар өөрийн хөрөнгөө 107.04 тэрбум төгрөгт хүргэж, 566 хувиар өсгөжээ. Тэрдундаа өөрийн хөрөнгийн сүүлийн 5 жилийн  дундаж өсөлт нь 32 хувьтай байна.

Харин нийт хөрөнгийн дүн нь 2014 онд 16.66 тэрбум төгрөг байсан бол одоогоор 393.83 тэрбум төгрөгт хүрч, 2,264 хувиар буюу жилд дунджаар 52 хувийн өсөлт үзүүлжээ.

Түүнчлэн өөрийн хөрөнгийг нийт хөрөнгөд харьцуулсан үзүүлэлт 2014 онд 1.04 байсан бол 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар 3.68 болж, 255 хувиар өссөн нь банкны үйл ажиллагаа өргөжин тэлж буйн илрэл гэдгийг тус банкны зүгээс мэдэгдэж байна.

Мөн цэвэр хүүний маржин нь 2021 онд 5.87 хувь байсан бол тайлант хугацаанд 6.17 хувь болж, 0.30 функтаар өсжээ. Ингэснээр хөрөнгийн үр ашигт байдал сайжирч, ашигт ажиллагаа нь нэмэгдсэн байна.

Ийнхүү “Богд банк” ХК нь санхүүгийн голлох үзүүлэлтүүдээ эрс сайжруулснаас гадна 2022 оны хоёрдугаар улиралд харилцагчдадаа зориулсан хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлжээ.

Тухайлбал, Corporate Gateway үйлчилгээг бий болгосноос гадна Prime, Prime Reserve кредит картын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн байна. Мөн хугацаатай хадгаламжийнхаа хугацааг сонгох боломжийг бүрдүүлжээ.

Та бүхэн “Богд банк” ХК-ийн дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ