• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС" ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА

2022-07-06 10:14:58

“Эрдэнэс сольюшинс” ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж буй 1,789,826,652 төгрөгийн үнийн дүн бүхий 16,572,469 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Анхдагч зах зээлийн арилжаагаар 16,572,469 ширхэг хувьцааг олон нийтэд тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 108 төгрөгөөр санал болгосон бөгөөд захиалгын явцад эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан тул Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолын дагуу 1,133,685 ширхэг хувьцааг нэмж, “green shoe” хэрэгжүүлэн нийт 17,706,154 ширхэг хувьцааг олон нийтэд санал болголоо.

Ингэснээр арилжааны системд нийт 1,912,264,632 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааг худалдан авах 1,256 хөрөнгө оруулагчийн 1,258 захиалга бүртгэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ