• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2022-06-27 11:06:48

“Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 4,155 төгрөгийн үнэ бүхий нийт 4,000,000 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагаас эхлүүлж, хүндэтгэлийн цан цохилоо.

Хүндэтгэлийн цан цохих ёслолын арга хэмжээг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр Монголын хөрөнгийн бирж үнэт цаас гаргагчдыг дэмжих зориолгоор анхдагч зах зээлд хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргагчийн арилжааны шимтгэлийг 100 хувь чөлөөлж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Түүнчлэн, ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Инвескор ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баясгалан, “Инвескор капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг болон “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ  нар оролцож үг хэлсэн бол “Инвескор ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баясгалан Монголын хөрөнгийн биржийн 6747 дахь дахь арилжааг нээж хүндэтгэлийн цан цохилоо. 

“Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй нэмэлт хувьцааны арилжааг ажлын 5 өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авна.

Санал болгож буй үнэт цаасны 95 хувь болох 3,800,000 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-д заасны дагуу стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгох бол худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд үнэт цаас гаргагч нь нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны 15 хүртэлх хувьтай тэнцэх буюу 600,000 ширхэг хувьцааг захиалгын дүнд үндэслэн нэмж гаргахаар төлөвлөж байна.  

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ