• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2021-11-12 02:40:29

МХБ-д бүртгэлтэй компани нь “Компанийн тухай хууль”-ийн 49 дүгээр зүйл, “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 56.1, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.8 заалт буюу үнэт цаасны үнэ ханшид нөлөөлж болох аливаа шийдвэрийг олон нийтэд зарлах үүрэгтэй билээ. 

Энэхүү хууль тогтоомжид заасны дагуу "Сүү" ХК нь хувьцаа халааслах үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай шийдвэрийг СЗХ болон МХБ-д ирүүлээгүй, олон нийтэд мэдээлээгүй нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд тооцогдож, улмаар тус компанид Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авагдлаа.

Өмнө нь "Бодь даатгал" ХК-д ижил арга хэмжээ авагдаж байсан тул нийт бүртгэлтэй хувьцаат компаниуд үнэт цаасны үнэ ханшид нөлөөлж болох аливаа шийдвэрийг хууль журамд заасан хугацаандаа олон нийтэд мэдээлж байхыг анхааруулж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ