• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47731.98

( -132.49 -0.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47731.98 -132.49
MSE A Индекс 18249.43 31.38
MSE B Индекс 15014.65 -355.76

Мэдээ мэдээлэл

"MINING WEEK X MINEPRO 2024” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

2024-10-02 21:41:18

Mongolian mining commodity exchange day өдөрлөгийг 2024 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 14:00 цагт зохион байгуулах тул уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцох сонирхолтой иргэн ААН-үүдийг урьж байна.

10-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-02 17:36:30

Энэ өдөр нийт 29,909,801,866 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХ ЖУРМЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ДАГАЖ МӨРДҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2024-10-02 15:43:20

“Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэгт “Энэхүү журмыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэснийг хасч, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн байна. 

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-10-14 05:06:27

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 233,743,332 төгрөгийн үнийн дүн бүхий 1,269,415 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 27 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Махимпекс " ХК (MMX +5.21%), "Улсын их дэлгүүр" ХК (UID +4.84%), "Дархан гурил тэжээл" ХК (DAR +7.01%), "Хэрлэн Хивс" ХК (HRL +14.29%),  болон "Эрчим Баян Өлгий" ХК (BOE +14.96%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -10.78%), "Монгол савхи" ХК (UYN -13.13%), "Хай би ойл " ХК (HBO -12.28%), "Айтүүлс" ХК (ITLS -11.06%), "Атар-Өргөө" ХК (ATR -9.33%), "Гурил тэжээл Булган" ХК (GTJ -12.24%), "Оллоо" ХК (OLL -7.27%), "Цагаантолгой" ХК (TSA -6.86%), "Түшиг Уул" ХК (TUS -6.77%), "Ар баянхангай" ХК (ABH -6.25%), болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -4.9%) -ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 25,509 ширхэг нэгж эрх 11,165,812 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар 10 ширхэг Инвескор бонд 97,000 төгрөгөөр, 2 ширхэг Эрдэнэс таван толгой бонд 200 ам.доллараар тус тус арилжаалаагдсан байна.

ТOP-20 индекс 0.29 хувиар буурч, 40,163.88 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,843,777,380,309.99 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ