• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ТАЙЛАНГАА ХУГАЦААНДАА ИРҮҮЛЭЭГҮЙ КОМПАНИУДЫН МЭДЭЭЛЭЛ

2014-07-25 18:00:10
Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дах заалтад заасны дагуу үнэт цаас гаргагч компаниуд 2014 оны II улирлын санхүүгийн тайланг 7 сарын 20-ны дотор Монголын Хөрөнгийн Биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг. Монгол Улсын Сангийн яамнаас дээрх хугацааг Улсын баяр наадам болон амралтын өдрүүдтэй давхцаж байгаатай холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан байна.
 
2014 оны 07 дугаар сарын 25-ны байдлаар Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нийт 244 хувьцаат компаниас 48 хувьцаат компани тайлангаа ирүүлж, тайлангийн ирц 19.7 хувьтай байна.
 
Мэдээллийн ил тод байдлыг хангахтай холбоотой үүргээ хэрэгжүүлээгүй нэр бүхий 196 компаниудын гаргаж буй зөрчил, дутагдлыг Монголын Хөрөнгийн Биржийн зүгээс олон нийтэд мэдээлж, цаашид зөрчил давтагдсан тохиолдолд арилжааг зогсоолгох, бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах болно.
 
Хугацаандаа тайлан ирүүлээгүй компаниудын жагсаалтыг энд дарж  үзнэ үү. 
 
 
Мэдээллийн Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ