• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ ШУУДАН” ХК 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2021-08-03 08:13:31

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Монгол шуудан" ХК-ийн 2021 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг Стратеги, Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Н.Хосбаяр цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани нь шуудангийн уламжлалт нэр төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажилласан бөгөөд дараах голлох үр дүнд хүрчээ. Үүнд: 

  • 2021 оны эхний хагас жилд 10.1 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар өссөн дүн бөгөөд нийт 478.9  сая төгрөгийн ашигтай ажилласан байна.

  • Дотооддоо нийт 392 салбар, 1000 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Цахим гарааны хүргэлтийн шийдэл болох "Гараас гарт" хүргэлтийн үйлчилгээний дэд бүтцийг бий болгож, хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүллээ.

  • Тусгай үүргийн нислэгээр дамжуулж БНСУ, Турк, Япон, ХБНГУ зэрэг улсуудтай шуудан солилцож ажилласан байна.

Танилцуулгын дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ