• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ЛЭНД БОНД”-ЫН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙГДЛЭЭ

2021-06-23 01:05:16

МХБ-ийн 1-р ангилалд бүртгэлтэй  “ЛэндМН ББСБ” ХК нь  2020 оны 6 дугаар сарын 18-ний өдөр “Лэнд Бонд”-ыг МХБ-ээр дамжуулан арилжаалж олон нийтээс 5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн  билээ.

Тус өрийн хэрэгслийг “ЛэндМН ББСБ” ХК нь өөрийн хувьцаагаар баталгаажуулан гаргасан бөгөөд жилийн 17 хувийн хүүтэй буюу банкны хадгаламжаас харьцангуй өндөр өгөөжтэй байсан нь хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлснээс гадна олон ААН-үүдэд бага зардлаар өөрсдийн бизнесийн санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой болохыг харуулж чадсан юм. Мөн "Лэнд Бонд" нь хоёрдогч зах зээл дээр идэвхтэй арилжаалагдаж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 1.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна.

Өнөөдөр "ЛэндМН ББСБ" ХК нь бонд эзэмшигчдийнхээ дансанд бондын эргэн төлөлтийг хүүгийн хамтаар байршууллаа. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ