• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ТУЛГАР ТӨР ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 2223 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 808 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХАЛУУН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ

2014-07-10 14:55:00

Өнө эртний түүхээрээ гайхуулсан Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2223 жил, Их Монгол  Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн удирдлага, нийт хамт олны зүгээс наадамчин түмэндээ  өргөн дэвшүүлж, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл Монгол төрийн бэлгэ тэмдэг Монгол Улсын Төрийн далбааг хүндэтгэн заллаа.

Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн итгэл, мөрөөдөл сэтгэлчлэн биелж, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, Монгол орон минь дэвжин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хурсан олон та бүхэн дэнж хотойтол сайхан наадаарай!

 

 

Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ