“Силикат” (MSE:SIL) ХК-ийн үнэт цаасны арилжааг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн сэргээхийг Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын хөрөнгийн биржид зөвшөөрсөн байна.
“Силикат” ХК нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа 2011 онд олон нийтэд нэмж гаргасан 16,222,300 ширхэг хувьцааг эргүүлэн худалдан авах тухай хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос тус компанийн үнэт цаасны арилжааг 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс түр зогсоогоод байсан юм.

Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ