Санхүүгийн зохицуулах хорооноос “Тэгш” ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хасуулах тухай хүсэлтийг хянаж үзээд, 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 172 тоот тогтоолоор тус компанийн нийтэд санал болгон гаргасан нийт 156 857 ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасах шийдвэр гаргажээ.
Үүнтэй холбогдуулан “Тэгш” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд дараах эрх үүссэн байна.
- “Тэгш” ХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшиж байгаа хувьцааг нэг бүрийг нь 11876 /арван нэгэн мянга найман зуун далан зургаа/ төгрөгөөр эргүүлэн авахыг компаниас шаардах эрхтэй. Энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн шаардлагаа бичгээр гаргаж, өөрөө эсвэл харилцдаг брокер дилерийн компаниар дамжуулан “ҮЦТТТХТ” ТӨХХК болон “Тэгш” ХК-д хүргүүлэх боломжтой. Шаардлагад эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа хаяг болон эргүүлэн худалдаж авахыг шаардаж буй хувьцааны тоо, төрлийг зааж, гарын үсгээр баталгаажуулсан байх ба иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан байна.
- Шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хувьцаа эзэмшигч түүний дансанд байршуулсан ногдол хувийн мөнгөн хөрөнгийг авалгүйгээр ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтийг хэдийд ч гаргах эрхтэй.
Дээрх эрхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг “Тэгш” ХК-ийн ажлын комиссын бүрэлдэхүүн Г.Болорцэцэг /99113168; bolortsets@yahoo.com /, Л.Одгэрэл /99015585; odgerel_1204@yahoo.com/ нараас авна уу.
Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 172 тоот тогтоолыг энд дарж үзнэ үү.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ