Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцжээ.
Энэхүү журам батлагдсанаар дотоодын аж ахуйн нэгжүүд болоод хувь хүмүүс, цаашлаад гадаадын хөрөнгө оруулагчдад өөрсдийн хөрөнгийг санхүүгийн мэргэшсэн байгууллагаар дамжуулан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд ашиглах боломжийг олгох бүтэц буюу хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үнэт цаасны танилцуулга бэлдэх, нийтээс татан төвлөрүүлэх зэрэг харилцааг зохицуулна.
Хөрөнгө оруулалтын сантай холбоотой зохицуулалт бий болсноор хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагч бий болох, улмаар уг зах зээлийн хөгжлийг дэмжих, хурдасгах замаар санхүүгийн зах зээлийн тэнцвэрт тогтолцоо бүрэлдэх боломжтой.
Нөгөө талаас хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанаас олох орлогыг татвараас чөлөөлөхөөр татварын хууль тогтоомжоор зохицуулсан нь энэ төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулахад ихээхэн дэмжлэг болох юм
Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох, хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрүүдийг дэмжих бодлого баримталж байгаа бөгөөд энэ чиглэлийн зохицуулалтын уян хатан орчинг үүсгэх чиглэлээр ажиллаж байна.
Хөрөнгө оруулалтын сан, тэдгээрийг үүсгэн байгуулах, түүнийг удирдах менежментийн компани байгуулах болон бусад холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл авч ажиллах бүрэн боломжтой. Утас: (51) 261665.
- “Тэгш” ХК, “Алтан тариа” ХХК -иудын үнэт цаасыг бүртгэлээс хасах,
- “БИ БИ СИ” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,
- Хорооны 2013 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан журамд өөрчлөлт оруулах,
- “Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ыг тус тус баталсан байна.
Энэхүү журам батлагдсанаар дотоодын аж ахуйн нэгжүүд болоод хувь хүмүүс, цаашлаад гадаадын хөрөнгө оруулагчдад өөрсдийн хөрөнгийг санхүүгийн мэргэшсэн байгууллагаар дамжуулан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд ашиглах боломжийг олгох бүтэц буюу хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үнэт цаасны танилцуулга бэлдэх, нийтээс татан төвлөрүүлэх зэрэг харилцааг зохицуулна.
Хөрөнгө оруулалтын сантай холбоотой зохицуулалт бий болсноор хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагч бий болох, улмаар уг зах зээлийн хөгжлийг дэмжих, хурдасгах замаар санхүүгийн зах зээлийн тэнцвэрт тогтолцоо бүрэлдэх боломжтой.
Нөгөө талаас хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанаас олох орлогыг татвараас чөлөөлөхөөр татварын хууль тогтоомжоор зохицуулсан нь энэ төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулахад ихээхэн дэмжлэг болох юм
Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох, хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрүүдийг дэмжих бодлого баримталж байгаа бөгөөд энэ чиглэлийн зохицуулалтын уян хатан орчинг үүсгэх чиглэлээр ажиллаж байна.
Хөрөнгө оруулалтын сан, тэдгээрийг үүсгэн байгуулах, түүнийг удирдах менежментийн компани байгуулах болон бусад холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл авч ажиллах бүрэн боломжтой. Утас: (51) 261665.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ