• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"АПУ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛНО

2020-08-18 10:42:16

“АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 20/15 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалтын хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна. 

Саналын хуудас хүлээн авах хугацаа: 2020.08.21-ний өдрөөс 2020.10.02-ны өдрийн 16.00 цаг хүртэл 

Саналын хуудас хүлээн авах газар: "БиДиСек ҮЦК" ХК эсвэл хувьцаа эзэмшигчийн харилцдаг үнэт цаасны компани 

Бүртгэлийн өдөр: 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. "АПУ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;
  2. "АПУ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох

Хурал зохион байгуулах коммисын бүрэлдэхүүн: Хурал зохион байгуулах комиссын Дарга: Ч.Ариунсан, Гишүүн: Э.Солонго, Б.Мягмар 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ