• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ТАЛХ ЧИХЭР” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-08-10 10:32:32

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Талх чихэр” ХК нь 2020 оны эхний хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг Дотоод аудитор С.Дүгэр, Хуулийн зөвлөх  И.Өлзийбаяр, Маркетинг бизнес хөгжүүлэлтийн газрын ахлах менежер Н.Намируун нар үнэт цаасны компаниудын шинжээчид болон цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • “Талх чихэр” ХК-ийн  борлуулалтын орлого 2019 оны мөн үеэс 3.5  тэрбум төгрөгөөр өсч 28.8 тэрбум төгрөг болсон бол цэвэр ашиг 8.9 хувь өсч 818.2 сая төгрөгт хүрсэн байна.  

  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад зориулан цахим худалдаа хийх боломж бүхий платформын хөгжүүлэлтийг эхлүүлэн ажиллаж байна. 

  • Монголчуудын өв уламжлал цагаан идээ болох шар тос, өрөм цөцгий, бурамтай шанз бүхий 3 төрлийн нарийн боов үйлдвэрлэн хэрэглэгчиддээ танилцуулаад байна.

  • Нийгмийн хариуцлагын хүрээнд "Дархлаа дэмжих хөтөлбөр” мөн “Хямралыг хамтдаа давцгаая” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. 

  • Хаан Брэндийн бургер, хотдогны талхыг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. 

“Талх Чихэр” ХК энэ ондоо багтаан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шинэ бодлого баримталж дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг эх орондоо нутагшуулах, шинэ хэрэглээний соёл бий болгохоор ажиллаж байна. 

Хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ