• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66907.01

( 389.61 0.59% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66907.01 389.61
MSE A Индекс 26675.84 140.1
MSE B Индекс 15334.9 -25.03

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

СЗХ-НЫ ТОГТООЛООР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОН 5 БДК-ИЙН ГИШҮҮНИЙ ЭРХИЙГ ЦУЦАЛЛАА

2014-04-17 11:15:39
Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 114, 115, 116, 117, 118 тоот тогтоолуудаар үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон “Монхан трейд” ХХК, “Ники” ХХК, “Тэнгри секуритиес” ХХК, “Тэнь Ди Сек” ХХК, “Юу Жи Эс” ХХК-ийн гишүүний эрхийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11 дэхь заалт, “Гишүүнчлэлийн журам”-ын 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн Гүйцэтгэх захирлын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 59 дугаар тушаалаар цуцаллаа.
 
Дээрх шийдвэртэй холбогдуулан тус БДК-уудын харилцагчдыг брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бусад компанид зохих журмын дагуу арга хэмжээ авч шилжүүлэх юм.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 59 дугаар тушаалыг энд дарж үзнэ үү. 
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ