• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

"ТҮМЭН ШУВУУТ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-08-04 16:50:06

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй "Түмэн шувуут" ХК-ийн 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг гүйцэтгэх захирал Ж.Болд үнэт цаасны компаниудын шинжээчид болон цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд дараах үр дүнд хүрчээ. Үүнд: 

  • Бүгд найрамдах Болгар улсын “Dion Engineering” Ltd –ийн бүрэн автомат, иж бүрэн, Европ стандарт хангасан тоног төхөөрөмжийг угсарч шингэн өндөгний үйлдвэрийг ашиглалтанд оруулав. 

  • Нийт 33.5 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн нь өмнөх оны эхний хагас жилийн үзүүлэлтээс 2 сая ширхгээр буюу 6 хувиар өссөн байна.

  • 11.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 2.0 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 10.1 төгрөг ногдох ашигтай ажилласан байна.

  • СХД-ийн 21-р хороо, Их булаг дахь шувууны шинэ аж ахуй нь анхны 40,000 дэгдээхийгээ хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. 

  • Увс аймагт усалгаатай тариалангийн талбайд 864  га-д улаан буудай, 392 га -д царгас, 216 га-д овъёос тариалав.

  • Сангасны органик бордооны үйлдвэрийг ашиглалтанд оруулж зөвхөн сангас болон модны үртсээр хийсэн 100 хувь органик бордоог зах зээлд нийлүүлж эхэллээ.

"Түмэн шувуут" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ