2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 30,398,396 төгрөгийн үнийн дүн бүхий 352,079 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол савхи" ХК (UYN +14.89%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +13.07%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал" ХК (BNG -6.54%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL -2.40%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаасыг 100,800 төгрөгөөр арилжсан байна.
"TOP 20" индекс 1.19 хувиар өсч 16545.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,515,285,490,285.89 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ