• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66907.01

( 389.61 0.59% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66907.01 389.61
MSE A Индекс 26675.84 140.1
MSE B Индекс 15334.9 -25.03

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

Д.БОЛОРМААГ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЛОО

2014-01-16 14:32:02

"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" хуулийн 11 дүгээр зүйлийн 9, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, Х.Алтайн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн (МХБ) төлөөлөн удирдах зөвлөлийн даргад гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт зэргийг үндэслэн Төрийн өмчийн хороо, МХБ-ийн ТУЗ-ийн 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01 тоот тогтоолоор МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтайг 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын үр дүн гарах хүртэлх хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлагын ажил үүргийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахаар Төрийн өмчийн хорооны Төрийн удирдлагын газрын дарга Д.Болормааг МХБ-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Төрийн өмчийн хороо Ажлын хэсэг байгуулан Х.Алтайн ажлыг хүлээн авсан бөгөөд Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах ажлыг олон нийтэд нээлттэй зарлаж зохион байгуулах юм. 

 

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ