• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49348.39

( -209.58 -0.42% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49348.39 -209.58
MSE A Индекс 19339.53 9.07
MSE B Индекс 14776.39 83.16

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-01 15:12:42

Энэ өдөр нийт 13,264,858,194 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ"-ЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ БАТЛАМЖИЛЛАА

2025-04-01 11:02:09

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 14-р тогтоолоор баталсан "Гишүүнчлэлийн журам"-ын шинэчилсэн найруулгыг батламжиллаа.

03-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-31 15:20:33

Энэ өдөр нийт 12,092,868,579 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"АТАР ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛЫГ ДАХИН ХҮРГҮҮЛЖ БАЙНА

2019-11-28 09:11:46

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтад заасан "Компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу холбогдох этгээдтэй хамтран худалдан авсан хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 57.1-д заасан үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр компанийн хувьцааг худалдан авах санал гаргана" гэж заасныг удирдлага болгон “Таван Богд Инвест” ХХК нь МХБ-ийн үнэт цаасны 2-р ангилалд бүртгэлтэй “Атар Өргөө” ХК-ийн 97,423 ширхэг энгийн хувьцаа буюу нийт энгийн хувьцааны 55.95 хувийг худалдан авах саналыг СЗХ-ны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 5.4 заасны дагуу 15 хоногийн дараа дахин хүргүүлж байна.

Санал гаргаж буй этгээд: “Таван Богд Инвест” ХХК /РД: 6470319, УБД: 9011811139/, Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүрэг, 8-р хороо, Бага тойруу 16 б, и-мэйл хаяг: invest@tavanbogd.com, Утас: 75112222 

Санал болгож буй үнэ:  60,200 төгрөг

Худалдан авах тоо ширхэг: 97,423 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 13

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13:00 цаг

Хувьцааны худалдан авах төлбөрийг гүйцэтгэх хугацаа:  2019 оны 12 дугаар сарын 17- ны өдөр

Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг:   76,713 ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 44.05% 

Санал гаргагчийн харилцагч үнэт цаасны компани: “Би Ди Сек ҮЦК” ХК, 75551919-04

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүрэг, 8-р хороо, Бага тойруу 16 б, Мэйл хаяг: invest@tavanbogd.com, Утас: 75112222. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ