• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“БЭРЭН МАЙНИНГ” ХК ҮНЭТ ЦААСАА АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР САНАЛ БОЛГОХООР СУРТАЛЧИЛГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

2013-12-20 18:12:52

“Бэрэн майнинг” ХК нь анх 2006 онд “Бэрэн групп” ХХК-ийн охин компани болон байгуулагдаж Монгол Улсын хар төмөрлөгийн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байрших “Тамирын гол”-ын төмрийн хүдрийн ордын ашиглалтын асуудлыг хариуцаж жилдээ 250 мян.тн 63-67%-ийн төмрийн агуулгатай хүдрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай уулын баяжуулах үйлдвэрийг 2007 онд ашиглалтанд оруулсан.   

Үнэт цаас гаргагч нь Архангай аймагт орших 4 ордыг зэрэг эзэмшдэг бөгөөд ордуудын нийлбэр нөөц нь 84.6 сая.тн байна.

 “Бэрэн майнинг” ХК нь уг нөөцийг цаашид үр ашигтай ашиглах үүднээс одоогийн 250 мян.тн-ны төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг 500 мян.тн болгож үүнээс 300 мян.тн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх үйлдвэр байгуулахаар Монголын хөрөнгийн зах зээл дээр компанийнхаа нийт хувьцааны 30 хувь буюу 522,243,996 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байна. 

 

Хувьцааны захиалгыг Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй брокер, дилерийн компаниудаар авах бөгөөд Үнэт цаасны дэлгэрэнгүй болон хураангуй танилцуулгыг www.frc.mn, www.mse.mn, www.beren.mn, www.bdsec.mn зэрэг цахим хаягуудаас гадна андеррайтер “БиДиСЕК” ХК-иас авах боломжтой. 


Нэрлэсэн үнэ:                                                                  157.35 төгрөг
Олон нийтэд санал болгож буй үнэт цаасны тоо ширхэг:     522 243 996 ширхэг
Олон нийтэд санал болгох хувь:                                        30%
Олон нийтэд санал болгох үнэ:                                         250 төгрөг
Олон нийтэд санал болгох арга:                                        Тогтоосон үнийн арга

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

 

Үнэт цаастай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягнаас лавлана уу:
Монгол Улс, Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө
27/1, “БиДиСЕК” ХК-ийн төв байр
Утас: 976-11313108, 976-99012444
И-Мэйл: info@bdsec.mn; tsog@bdsec.mn  

 

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ