• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51924.4

( 211.9 0.41% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51924.4 211.9
MSE A Индекс 19971.18 37
MSE B Индекс 15604.03 -15.11

Мэдээ мэдээлэл

"БИД 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-22 10:56:32

"Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй “БИД 2.0" бондын анхдагч зах зээлийн арилжааг BIDB үсгэн кодтойгоор эхлүүлээ.

01-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-21 16:18:10

Энэ өдөр нийт 28,476,673,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“БОГД БАНК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ТАНХИМ, ЦАХИМ ХОСОЛСОН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2025-01-20 17:47:13

2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цагаас эхлэх хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Мэдээ мэдээлэл

"СҮҮ" ХК САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-13 16:29:31

Монголын Хөрөнгийн Биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Сүү" ХК 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 8-р сарын 13-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. 2019 оны эхний хагас жилд "Сүү" ХК үйл ажиллагаагаа сайжруулах, шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх, үйлдвэрийн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Тайлант хугацаанд хүрсэн үр дүнг 2018 оны эхний хагас жилийн мөн үетэй харьцуулан танилцуулахад:  

  • Бэлтгэн нийлүүлэгчдээс 8.35 сая литр буюу 9.1 тэрбум төгрөгийн түүхий эд татан авч сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь сүү бэлтгэлийн биет дүн 4%, мөнгөн дүн 3%-иар тус тус өссөн үзүүлэлт болсон байна.

  • Борлуулалтын биет дүн 14.8 мянган тонн бүтээгдэхүүнд хүрч 8% өссөн, цэвэр борлуулалт 36,5 тэрбум төгрөгт хүрч, 5% өссөн бөгөөд цэвэр ашиг 71%-иар өсч 4.19 тэрбум төгрөгт хүрсэн байна. 

  • 2019 оны эхний хагас жилийн томоохон хөрөнгө оруулалтыг танилцуулбал: PET савлагааны шугамд 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 100% хийж гүйцэтгэснээс гадна парк шинэчлэлийн хүрээнд борлуулалтын 3, сүү бэлтгэлийн 7 автомашинд нийт 920 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Түүнчлэн, ERP буюу байгууллагын нөөц төлөвлөлтийн систем нэвтрүүлэх ажлын хүрээнд 88 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 

  • PET шугамаар орчин үеийн хэрэглэгчдийн амьдралын хэв маягт тохиромжтой, авч явахад авсаархан, 290гр болон 870гр-ын савлагаа бүхий цөцгийтэй, хад, гүзээлзгэнэ жимстэй “Амтлаг” брэндийн тараг үйлдвэрлэн, зах зээлд амжилттай нэвтрүүллээ.

  • Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувь хэмжээ 48% хэвээр байна.

  • ЕСБХБ болон бусад зөвлөх компаниудтай хамтран компанийн засаглалыг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

  • Ирэх улирлуудад сүү хүлээн авах, боловсруулах цехийн төслийг хэрэгжүүлэх, агуулах, авто гаражийн барилгын шинэчлэл, борлуулалтын нэг цэгт хүрэх давтамжийг нэмэгдүүлэх, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргахаар ажиллаж байгаа тухай танилцууллаа. 

Хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГЙИН БИРЖ