• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66907.01

( 389.61 0.59% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66907.01 389.61
MSE A Индекс 26675.84 140.1
MSE B Индекс 15334.9 -25.03

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЛОНДОН ХОТЫН ЛОРД МЭЙР РОЖЕР ГИФФОРД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АЙЛЧИЛЛАА

2013-09-20 12:55:08
Монголын хөрөнгийн биржийн урилгаар Лондон хотын амбан захирагч Лорд Мэйр Рожер Гиффорд Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын найрсаг харилцаа, худалдаа, хамтын ажиллагааг дэмжих үүднээс манай улсад 2013 оны 9 дүгээр сар 20-ны өдөр албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь Лондон хотын захирагч Лорд Мэйрийн хувьд 2 дахь удаагийн айлчлал бөгөөд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог болж байна.

Лондон хотын захирагч Лорд Мэйр Рожер Гиффорд, Монгол дахь Их Британы элчин Сайд болон бусад албаны 10 гаруй төлөөлөгчийн хамт Монголын хөрөнгийн биржид зочилж Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаатай ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлэн цан цохиж, үнэт цаасны арилжааг эхлүүллээ. Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржийн хамтын ажиллагаа, Ажлын мастер гэрээний хэрэгжилт, дотоодын үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаатай танилцаж харилцан санал солилцсон юм.

Энэхүү айлчлал нь санхүүгийн зах зээлийн хамтын ажиллагаа, Лондон хотын найрсаг харилцааг улам зузаатгах өндөр хэмжээний айлчлал боллоо.  
 
 
 
 
 
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ