• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48821.93

( -241.76 -0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48821.93 -241.76
MSE A Индекс 17689.65 -60.84
MSE B Индекс 14679.89 80.45

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-02 16:28:53

Энэ өдөр нийт 35,208,000,050 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ХААН БАНК" ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 07 САРЫН 07-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-07-02 11:04:11

Арилжааны захиалгыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна. 

07-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-01 15:26:12

Энэ өдөр нийт 2,361,218,087 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ

2018-12-31 15:10:26

Үнэт цаасны зах зээлийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид, салбарын холбоод, үнэт цаас гаргагч аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид, иргэд Та бүхэндээ айлчлан ирж буй 2019 ондоо ололт амжилтаар дүүрэн байхыг ерөөж, шинэ жилийн мэнд дэвшүүлье!

“Монголын хөрөнгийн бирж" ТӨХК болон хөрөнгийн зах зээлийн хувьд 2018 он амжилт, ололтоор дүүрэн жил байлаа. Тухайлбал, Монголын хөрөнгийн зах зээлийн 28 жилийн түүхэн дэх хамгийн олон IPO гарсан, хувьцааны хамгийн өндөр үнийн дүнтэй буюу 210 тэрбум төгрөгийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа хийгдсэн, анхны давхар бүртгэл хийгдсэн зэрэг ололт амжилттайгаар 2018 оноо үдэж байна.

Бид 2019 онд амжилтын буухиагаа үргэлжлүүлж, үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны "Төлбөрийн эсрэг Нийлүүлэлт" зарчимд суурилсан Т+2 системийг нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн, түүний дотор давхар бүртгэлтэй үнэт цаасыг зах зээлд гаргах зорилт тавин хөрөнгийн зах зээлд оролцогч бүх талуудын хамтын хүчин чармайлтаар эдгээр ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, зах зээлийн идэвхи, хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах болно.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ