• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48821.93

( -241.76 -0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48821.93 -241.76
MSE A Индекс 17689.65 -60.84
MSE B Индекс 14679.89 80.45

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-02 16:28:53

Энэ өдөр нийт 35,208,000,050 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ХААН БАНК" ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 07 САРЫН 07-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-07-02 11:04:11

Арилжааны захиалгыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна. 

07-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-01 15:26:12

Энэ өдөр нийт 2,361,218,087 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ОРХОН АЙМАГТ ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2018-11-15 09:31:02

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-аас орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, иргэдэд олгосон "Эрдэнэс таван толгойн" ХК-ийн 1072 ширхэг хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагууд болон "Эрдэнэс таван толгой" ХК-тай хамтран "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг" арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын 16,17,18-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулахаар боллоо.

Өдөрлөгийн үеэр хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулахаас гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах зэрэг хувьцаа үнэт цаастай холбоотой нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх тул иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

                            

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ