• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49063.69

( -182.48 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49063.69 -182.48
MSE A Индекс 17750.49 -75.5
MSE B Индекс 14599.44 195.81

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-01 15:26:12

Энэ өдөр нийт 2,361,218,087 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХ ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2025-07-01 10:50:15

"Хаан банк" ХК нь "Жендэр бонд"-ыг олон нийтэд санал болгоно.

"ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-01 09:58:24

Тус компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "OMBS-BD-01/07/27-C0085-19.2" үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

“АРД ДААТГАЛ” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ 32.7 ХУВИАР ДАВЖ ХААГДЛАА

2018-09-26 17:17:08

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК дээр үнэт цаасаа олон нийтэд санал болгон худалдаж буй даатгалын салбарын анхны компани болох “Ард Даатгал” ХК нь нийт хувьцааныхаа 30% буюу 7,500,000 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2018 оны 9 дүгээр сарын 17-ний өдрөөс өнөөдөр буюу 9 дүгээр сарын 26-ны өдрийн 15:00 цаг хүртэл авч дууслаа.

“Ард Даатгал” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд 1,367 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 9,954,848 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 32.7 хувиар давсан үзүүлэлт боллоо. 

“Ард Даатгал” ХК-ийн үнэт цаас худалдан авах захиалгуудыг хуваарилалтын төлөвлөгөөний дагуу биелүүлж, тайланг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөрт багтаан Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэх бөгөөд СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө оруулагч нар тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүсэх юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ