• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЛЮКС ЗАНАДУ ГРУПП” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ГАРГАЛАА

2018-09-10 09:30:03

"Тозавеллнесс сервисес" ХХК нь  "Люкс занаду групп" ХК-ийн хяналтын багцыг худалдан авсан тул "Компанийн тухай" хуулийн 57.1, "Үнэт цаасны зах зээлийн тухай" хуулийн 22 дахь заалт, СЗХ-ны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 3.1-д заасан үүргийн дагуу бусад хувьцаа эзэмшигч нарын өмчлөлд байгаа нийт 43,094 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 890 /сүүлийн 6-н сарын жигнэсэн дундаж ханш/ төгрөгөөр худалдан авах тендер санал гаргаж байна.

Санал болгож буй үнэ:                                         890 /найман зуун ерэн/ төгрөг

Худалдан авах тоо ширхэг:                                  43,094 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа:    2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа:  2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа:        2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Худалдан авагчийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо Үндсэн хуулийн гудамж, Их Үйлсийн эрэлд ХХК-ийн байр 210 тоот

Хувьцаа эзэмшигчдийн худалдах саналыг хүлээн авах шуудангийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж-16, Реженси Резиденс, 3-р давхарт 314 тоот / Монгол шуудан 48-р салбар/

Дэлгэрэнгүй мэдээллийг 99777951 утсаар авна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ