• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44943.25

( 272.51 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44943.25 272.51
MSE A Индекс 17332.87 107.62
MSE B Индекс 13577.23 53.4

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-05 16:02:50

Энэ өдөр нийт 124,706,250,078  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-04 15:30:21

Энэ өдөр нийт 17,248,234,463  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-03 14:02:04

Энэ өдөр нийт 18,578,950,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛЭЭС ХАСАГДАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН НЭР БҮХИЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2018-08-31 16:10:53

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23.11 дэхь заалтанд үнэт цаасны хөрвөх чадвар муудсан, Биржээс тогтоосон шалгуур, шаардлагыг биелүүлж чадахгүй болсон нь тогтоогдсон, бүртгэлтэй байх хугацаанд тогтмол биелүүлэх үүрэг болон хууль, дүрэм, журам, гэрээгээр, хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, жилийн үйлчилгээний хөлсийг 2 жилээс дээш хугацаанд төлөөгүй, үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш 1 жилээс дээш хугацаанд арилжаа сэргээгүй буюу арилжааг зогсоох нөхцөл шалтгаан нь арилаагүй зэрэг болон хууль журамд заасан бусад үндэслэлээр үнэт цаасыг Биржийн бүртгэлээс хасна гэж тусгасан байдаг.

Үүний дагуу, хувьцааны хөрвөх чадвар хангалтгүй, хувьцааны арилжааны идэвх сул нэр бүхий 130 компани, үүргийн хэрэгжилт хангалтгүй 95 компани, арилжаа нь зогссон 32 компани Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн тул холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн зүгээс тус компаниудад анхааруулж байна. 

Үнэт цаасны хөрвөх чадвар хангалтгүй, арилжаа нь идэвхгүй компаниуд:

Тогтмол биелүүлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй компаниуд:

Үнэт цаасны арилжааг зогсоосон, арилжааг сэргээх нөхцөл шаардлага хангаагүй компаниуд.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ