• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47573.82

( 246.95 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47573.82 246.95
MSE A Индекс 17411.47 113.9
MSE B Индекс 14375.53 6.3

Мэдээ мэдээлэл

PWC ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД БИРЖИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ОРЛОО

2025-04-18 18:45:52

Тухайлбал энэхүү үйл явцад, санхүүгийн тайлан, компанийн засаглал, тогтвортой байдал, мэдээлэл технологи, хүний нөөцийн хангалт маш чухлыг онцлоод компанийн танилцуулгад үйл ажиллагааны зорилго чиглэл, алсын харааг маш нарийн тодорхой тусгаж өгсөн байх шаардлагатайг дурдсан юм.

04-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-18 16:40:36

Энэ өдөр нийт 48,667,342,088 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ДӨЛГӨӨН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-04-18 12:26:13

Уулзалтаар баялагийн сангийн ирээдүйн чиг хандлага, хөрөнгийн зах зээлийн оролцооны талаар хамтын ажиллагааны санал солилцов.

Мэдээ мэдээлэл

ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДЫН АРИЛЖАА ЯВАГДЛАА

2011-06-08 00:00:00
Монгол Улсын Их Хурлын 2011.5.27-ны өдрийн 28 дугаар тогтоол, Засгийн газрын 2009 оны 321 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2011.06.07-ны өдрийн 128 дугаар тушаал, Монгол Улсын Сангийн яамны 2011.06.07-ны өдрийн үнэт цаас бүртгүүлэх хүсэлтийг тус тус үндэслэн Монголын Хөрөнгийн Биржийн гүйцэтгэх захирлын тушаалаар нэг бүр нь 100 000 төгрөгний нэрлэсэн үнэтэй, нийт 720 000 ширхэг буюу 72 тэрбум төгрөгний үнийн бүхий Засгийн газрын бондыг бүртгэсэн байна. Түүнчлэн бүртгэгдсэн бондын эхний хэсэг буюу 36 тэрбум төгрөгний бондыг өнөөдөр арилжсан бөгөөд үлдэх хэсгийг 2011.07.04, 2011.08.08-ны өдрүүдэд тус тус арилжих юм байна. Бондын арилжаагаар татсан санхүүгийн эх үүсвэрийг Засгийн газар “4000 төрийн албан хаагчийг орон сууцаар хангах хөтөлбөр”-ийг санхүүжүүлэхэд зориулах ажээ.