• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49185.14

( -61.03 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49185.14 -61.03
MSE A Индекс 17750.49 -75.5
MSE B Индекс 14599.44 195.81

Мэдээ мэдээлэл

"ХААН БАНК" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХ "ЖЕНДЭР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2025-07-01 10:50:15

Захиалгыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хүлээн авна.

"ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-01 09:58:24

Тус компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "OMBS-BD-01/07/27-C0085-19.2" үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

06-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-30 15:20:14

Энэ өдөр нийт 534,110,524 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“ТАВАН ТОЛГОЙ” ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2018-08-10 17:29:32

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Таван толгой" ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

2018 оны эхний хагас жилд "Таван толгой" ХК-ийн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64 хувь буурч, 90.5 тэрбум төгрөгт, цэвэр ашгийн хэмжээ 66 буурч, 19.3 тэрбум төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байна.

Компани нь 2018 онд 4 сая тн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй байсан боловч 2018 оны 5 сараас хойш Сангийн яам болон мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж, борлуулалтын үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоосон байна. Нүүрсний ханш өндөр өсөлттэй байгаа одоо үед борлуулалтын үйл ажиллагааг зогсоосон нь компанид төдийгүй улсад нэн хохиролтой байгаа тул үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэж, үйл ажиллагааны хязгаарлалтыг зогсоох талаар идэвхтэй ажиллаж байгаа талаар компанийн удирдлагын зүгээс тайлбарлалаа.  

"Таван толгой" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ