• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66784.51

( 33.24 0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66784.51 33.24
MSE A Индекс 26539.24 -12.43
MSE B Индекс 15252.26 -196.05

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭЭГҮЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2018-07-27 10:04:17

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтад заасны дагуу хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг билээ. Энэ хугацаанд нийт бүртгэлтэй 220 хувьцаат компаниас нэр бүхий 45 компани нь олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлээд байна.

Заасан хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 175 хувьцаат компаниудад СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам” болон МХБ-ийн холбогдох журмууд ба “Бүртгэлийн гэрээ”-нд заасан хариуцлагын арга хэмжээг ногдуулах болохыг үүгээр мэдэгдэж байна.

Түүнчлэн, СЗХ-ны холбогдох журмын дагуу хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа ирүүлээгүй компаниуд нь 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа яаралтай ирүүлэхийг анхааруулж байна.

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлсэн компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ