• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ОРОН НУТАГТ ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2018-06-25 11:51:22

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-аас орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор  Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, үнэт цаасны компаниуд болон "Эрдэнэс таван толгой" ХК-тай хамтран Дархан-Уул, Булган, Орхон аймгуудад “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг 2018 оны 06 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулснаас гадна Эрдэнэс таван толгой ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэргээр нийт 3000 гаруй иргэдэд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүллээ.
Нээлттэй өдөрлөг арга хэмжээг орон нутгийн иргэд талархалтайгаар хүлээн авч үйлчлүүлсэн бөгөөд оролцогч байгууллагууд хамтран цаашид бусад аймгуудад уг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ