Монголын хөрөнгийн бирж 2018 оны 6 дугаар сарын 18-ний өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 1.0 тэрбум төгрөг буюу нийт 5,102,669,615.63 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа:
"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК -ийн 3,898,900 ширхэг хувьцаа 2,495,296,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Анхдагч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 4,943,071 | 3,163,565,440 |
2 | GLMT | Голомт секюритиз ХХК | 396,113 | 253,512,320 |
3 | NOVL | Новел инвестмент ХХК | 338,700 | 216,768,000 |
4 | STIN | Стандарт инвестмент ХХК | 271,954 | 174,050,560 |
5 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 266,302 | 170,433,280 |
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 54 компанийн 2,963,816 ширхэг хувьцаа 828,630,876 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BDS | Би Ди Сек | 1,609,903 | 1,610,068,990 |
2 | MBW | Монгол Базальт ХК | 680,901 | 266,697,753 |
3 | ERDN | Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК | 193,777 | 128,960,949 |
4 | APU | АПУ | 184,058 | 107,036,981 |
5 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 8,274 | 82,271,870 |
Хувьцааны арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 4,443,276 | 3,709,973,265 |
2 | GAUL | Гаүли ХХК | 627,162 | 231,210,730 |
3 | GLMT | Голомт Капитал ХХК | 641,201 | 194,559,468 |
4 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 624,260 | 190,949,666 |
5 | STIN | Стандарт инвестмент ХХК | 319,078 | 145,708,337 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
2018 оны 06-р сарын 18-ны өдрөөс 06-р сарын 22-ны өдрүүдэд ЗГҮЦ анхдагч зах зээлийн арилжаа явагдаагүй.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | GAUL | Гаули | 144 | 14,400,000 |
2 | ARD | Ард Капитал Групп | 100 | 10,175,000 |
3 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол | 100 | 10,175,000 |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
3. КОМПАНИЙН БОНДЫН АРИЛЖАА:
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
2018 оны 06-р сарын 18-ний өдрөөс 06-р сарын 22-ний өдрүүдэд компаний бондын хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй.
№ |
Симбол |
Компанийн нэр |
Тоо ширхэг |
Үнийн дүн |
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2018 оны 06 дугаар сарын 22-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,464,577,698,375 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19,542.96 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.06 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ