• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" МХБ-ИЙН 5,736 ДАХЬ УДААГИЙН АРИЛЖААГ НЭЭЛЭЭ

2018-06-04 11:12:12

Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол улсад ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа бүртгүүлж, үнэт цаасны давхар бүртгэл Монголын хөрөнгийн зах зээлд нэвтэрч буй онцгой үйл явдлыг тохиолдуулан Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны сайд Д.Сумъяабазар, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн, “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн ерөнхийлөгч Петер Акерли нар өнөөдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Монголын хөрөнгийн биржид хүрэлцэн ирж, үнэт цаасны 5,736 дахь удаагийн арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохих ёслолд оролцлоо. 

Энэхүү ёслолын ажиллагааны үеэр “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн ерөнхийлөгч Петер Акерли хэлэхдээ “Үнэт цаасаа давхар бүртгүүлэхээр Монгол улсын Засгийн газар, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж зэрэг байгууллагуудтай нягт, үр бүтээлтэй хамтран ажилласны үр дүн биеллээ олж байгаад баяртай байна. МХБ-д үнэт цаасаа давхар бүртгүүлэн арилжих болсноор Монгол улсын иргэд Эрдэнийн хувьцааг худалдан авч, алтны үндсэн ордын хайгуулын төслүүдийн үр өгөөжийг хамтран хүртэх боломжийг бий болголоо. Түүнчлэн, үнэт цаасны энэхүү давхар бүртгэл Монгол улсад анх удаа хийгдэж байгаагаараа онцлог бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэг шатаар ахиулахын зэрэгцээ уул уурхайн компаниудын ил тод байдал, сайн засаглалын шинэ жишгийг тогтооно гэдэгт итгэж байна” хэмээн онцоллоо.

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь 4,000,000 ширхэг хувьцааг нэг бүрийг 640 төгрөг (0,34 канад доллар)-өөр санал болгон арилжаалж, нийт 2.56 тэрбум төгрөг (1.36 сая канад доллар)-ийн хөрөнгийг МХБ-ээс татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд  үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авна. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ