• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66758.71

( 7.44 0.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66758.71 7.44
MSE A Индекс 26517.01 -34.66
MSE B Индекс 15283.65 -164.66

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ АНХНЫ ДАВХАР БҮРТГЭЛ ЗӨВШӨӨРӨГДЛӨӨ

2018-05-23 16:40:57

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа давхар бүртгүүлэхээр хүсэлт гаргасан Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (TSX:ERD) -ийн 1.2 сая канад долларын үнийн дүн бүхий  4,000,000 ширхэг хүртэл энгийн хувьцааг бүртгэхийг зөвшөөрлөө.

Ийнхүү, Монголын хөрөнгийн зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүн нэвтэрч байгаа нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй 30 гаруй уул уурхайн компаниуд Монгол улсад үнэт цаасаа гарган арилжих, эдгээр компанийн хувьцааг ард иргэд, олон нийт эзэмшиж, байгалийн баялгийн үр шимийг хүртэх боломжийг нэмэгдүүлж байгаагийн зэрэгцээ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэгэн шатаар ахиулж, дэлхий нийтийн жишиг хандлагын дагуу хөгжүүлэхэд түүхэн чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ